Бидний тухай

Компанийн танилцуулга

Манай компани нь 2009 оны 4-р сард анх Хан-уул дүүрэгт үйл ажиллагаагаа эхэлж байсан ба тус оны 9-р сард Сонгинохайрхан дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэрт нүүр ирсэнээр өнөөг хүртэл үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна. Энэ хугацаанд компанийн үйл ажиллагаа өргөжил тэлсээр 2018 оны байдлаар 42 хүнийг ажлын байраар хангаж, Улаанбаатар хотын хэмжээнд 20 машин борлуулалтанд явж байна.

Манай хамт олны 80 хувь нь залуучууд ажилдаг ба Сонгинохайрхан дүүрэгийн 25-р хорооны тэргүүний хамт олон юм. Мөн манай компани нь Монгол улсын цэвэр усны зах зээлд ICE нэрийн цэвэр усыг үйлдвэрлэн нийлүүлж буй хувийн хөрөнгө оруулалтай компани юм. Манай компани байгалийн гүний усыг 100 хувь үйлдвэрлэлдээ ашигладаг ба байгаль орчинд сорог нөлөөтэй хорт бодис ашигладаггүй 100 хувь ЭКО үйлдвэр юм.

Манай байгууллага нь өөрийн барьж байгуулсан үйлдвэртээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд цаашид үйлдвэрээ өргөжүүлэн цэвэр усны бүрэн автомат болж олон хүнийг ажлын байраар хангаж ажиллана гэсэн зорилтой ажиллаж байна.

Бид жил ирэх тусам үйлдвэрлэл, үйл ажиллагаандаа тогтвортой шинэчлэгч байж, бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг улам өргөжүүлэхийн зэрэгцээ дэлхийн жишигт хүрсэн сүүлийн үеийн техник технологитой, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалсан үндэсний жишиг үйлдвэр болон өргөжөөд байна. , ариутгалын аппарат, бактергүйжүүлэлтийн шат дамжлага бүхий 6 төрлийн савлагааны шугамтай, бүрэн автомат тоног төхөөрөмжтэй.

Эрхэм зорилго:

Монгол улсын нийслэл, Улаанбаатар хотод оршин суугч нийт хүн амыг эрүүл аюулгүй ундын усаар хангах.

Давуу талууд:

Манай компаний давуу тал нь хот суурин газрын бохирдолоос хол зуслангийн бүсэд харъялагддаг тул гүний усны чанар өндөр.
Манай компани нь олон жилийн дадлага туршлагатай жолооч ажилчид 20-н машинаар хүргэлт хийдэг тул түргэн шуурхай.
Бүтээгдэхүүний үнийг урт хугацаанд тогтвортой барьж ажилдаг
Бүтээгдэхүүний чанарт өдөр бүр анхаарал тавьж усны дээж шинжилгээг цаг тухай бүрт нь хийдэг
Нээлттэй

Хүргэлт хийх цагийн хуваарь

  • Даваа 09:00 - 17:00
  • Мягмар 09:00 - 17:00
  • Лхагва 09:00 - 17:00
  • Пүрэв 09:00 - 17:00
  • Баасан 09:00 - 17:00
  • Бямба Амрана
  • Ням 09:00 - 17:00

Оператор Г. Наранмөнх

Зурвас илгээх

Зурвас илгээх